< Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...

Амгалан эгшинд

бичсэн: kadajo , 2007-05-05,18:21

Битvv будант цасан талд

Бурхны цэцэгдэлбээгээ нээжээ

Будар салхин чагнанхургаж

Буман тvvхэвлэн нийлжээ
Анир хөндvvрхэн алс буйдад

Адгах сэтгэл нэгээхэн ч vгvй

Амар энэрлийн увндас эгээрэх

Ачтан бачтан аль нь vгvй

Мөр алга энд сvvдэр ч vгvй



Мөнхийн эгшин дэндvv амгалан

Дvрс дохиог сэтгэл минь vл гvйцэвч

Дvрсгvй очис одоон байна

За баяртай одоохон буцдаа

Замлннгийн эмгэн их хартай

Заасан мөреөс нь жаахан хазайлаа

Сэм сомээр оргож ирнэ

Сэтгэл минь энд дасах болно.

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ХАЙРТАЙ …

бичсэн: kadajo , 2007-05-05,18:06

Сэтгэлд хурсан гунигт бодлуудыг

Сархадны амтаар тайвшруулна

Эргэх цагийн урсгалд мартагдах дурлалыг минь

Эгчмэд бүсгүйн харц ухааруулан сэргээж өглөө

 

Санамсаргүй танилцсан тэр бүсгүйн тухай бодол

Санаанаас гарахгүй бодогдоно, миний хайртай цуг

Хоёр хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу

Хөөрүү зангаар би дэмий догдлон сууна уу

 

Тэврэн үнсэхийг хүснэ, холдож салмааргүй байна

Төөрч будилсан зүрх тайтгарал хүсэн гуйна

Надтай хамт үлдээч, тэмүүлж би танд дурлая

Нууцхан хүслээ нээж, хонгор минь гэж хэлье

Гараас чинь атгаж, мөрөөдөл чинь болохсон

Гайхамшиг гэдгийг сэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайр хичнээн хүсээд ч ирэхгүй юм.

бичсэн: kadajo , 2007-05-05,18:01

Төрсөн цагаасаа эхлэнэ хайр гэдэг зүйлийг зүрх сэтгэлээсээ хайллаа


Түмэн хүн дундаас халуун сэтгэлийг минь татах нэгэн үгүй юм

Тэвэр дүүрэн цэцэгс бариад хайртай хүндээ очихсон

 Тэнгэрт наран мандах үед хайрын үгээ шивнэхсэн



Буурал энэхэн хорвоод буруу газараа төрсөн мэт


Бурхан тэнгэр надад хайр дурлалын тавилан заяагаагүй мэт

Би чинь чамайгаа хүлэн хүлээсээр л байна

Бушуухан наддаа ирээрэй миний хайрт гүнж минь

Хүссэний хэрээр болдоггүй юм шиг байна энэ амьдралд

Хайрлаж дуралья гэхлээр халуун зүрх минь даахгүй байна

Хорвоо чамтай минь уулзуулахгүй ю...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ганцаардсан Хайр

бичсэн: kadajo , 2007-05-05,17:57
Гудамжаар алхан явахад ганцаардлын сүүдэр намайг дагана

Гуниглах энэ сэтгэлдээ жинхэнэ хайраа хайж явна

Хайрын бурхан надаас нүүрээ буруулсан бололтой

Хорвоо дэлхийг ганцаараа илээх нь миний жам бололтой



Олон хүнтэй үерхэж хайрын туршлага суух болов ч


Онцлож ариун хайраа өгөх нэгэн үл олдох юм

Миний амьдрал ийм ганцаардлых байх ёстой юм байлгүй

Мөрөөдөж байдаг хайрын эзэнээ олоод аз жаргалд умбах юмсан

Өвлийн хүйтэн өдөр дааран алхаж явна

Өнчин урсах нулимс минь газар бөмбөрөн унана

Хөрж даарсан гарыг минь дулаалцуулах нэгэн үгүй

Хайр хүссэн сэтгэл...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Мөнгөлөг бөмбөлөг |хайрын шивнээ|

бичсэн: kadajo , 2007-05-05,17:54

Зүрхэнд чинь л шивнэж хэлэхсэн дээ хайрынхаа нандин үгсийг
Зүүдэнд чинь ч чамайгаа жаргаах сайн даа хайрын дээдээр
Зөөлхөн илбээд үсийг чинь үнэрлэх сэн дээ
Зүгээр ч үгүй бүсэлхийгээр чинь чанга тэврээд үнсэх сэн дээ
Хайраар дутаахгүй уйдаахгүй явах сан даа
Халуунаар халаахгүй хүйтнээр хөргөхгүй л байлгах сан даа зүрхийг чинь
Халуухан нүүрэнд чинь хацраа наагаад


Хайрынхаа үгсийг чимээгүйхэн давтахсан даа
Хайрын чинь харцанд унаж согтотлоо мансуурах сан даа
Хайрыг чинь би үгүйлээл байх юм
Хамтдаа л байвал жаргал шиг санагдах юм
Удахгүй ээ маргааш чам дээрээн очоод
Харамлахгүй...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цээжийг тань дэрлээд...

бичсэн: kadajo , 2007-05-05,17:49

Цээжийг тань дэрлээд амарлаа хонгор минь 
Цэнгэг усанд жараахай ингэж амардаг биз ээ 
Санчигийг тань үнэрлэлээ хонгор минь  
Саран дээрх навчис ингэж анхилдаг биз ээ 
Хатуу хоёр булчинг тань үзлээ  
Хад уул ийм нөмөртэй байдаг биз ээ 
Арван тавны шөнө үзэгдэх хос овоон хооронд  
Рашаант оргилуур нуугддаг биз ээ 
... 
Хүзүүгээр тань тэвэрлээ хонгор минь  
Хүйтэн булгын гүнд ийм амирлан байдаг биз ээ 
Халуу шатсан уруулыг тань хазлаа хонгор минь 
Халз тулаанд ялсан чоно ийм эрэлхэг байдаг биз ээ 
Уян зөлөөн гар тань үсийг минь илбэлээ 
Урд уулын энгэр ийм дөлгөөхөн байдаг даа 


Х...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зовлон дунд чинь жаргаж суръя

бичсэн: kadajo , 2007-05-05,17:43

Цаг цагийн гунгийг би гээж урсъя

Цав цагаахан иттэлийг би тээж урсья

Хур бороонд чинь би дэлгэрч ургая

Хуурайлах наранд нь би булээсэн жаргая

Тавилангийн торонд чинь хvлэгдэж уйллаа

Тансагхан эгшинд чинь хууртаж инээлээ

Хатуухан хагацалд чинь энэлэн зовлоо

Сарамч орчлон гэж халагланг ододгоо



Өөгшvvлж дасгахгvй гэхдээ өдрөө солидог орчлон

Өнөд цэнгvvлэхгvй гэхдээ жаргалаа солидог орчлон

Намрын сэрvvн нь гуниг тээлгэн хvн болгодог орчлон

Намба алдах вий гэж насыг минь дандаа нэмдэг орчлон

Ухаангvй бvхнийг чинь уучилж суръя

Уриасан бvхнийг чйнь өршөөж суръя
...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зовлон минь чамд хайртай

бичсэн: kadajo , 2007-05-05,17:15

Элээний сvvдэрт зогисдог байсан

Ээжрvvгээ гvйхдээ ойчдог байсан

Ирэхгvй аавыгаа санадаг байсан

Итгэсэн бvхэн минь худал байсан
Vнэн бvхэнд тэмvvлэхээс өер

Vйл vгvйг уйлж мэдэрлээ

Балга усыг дусал сvv цайруулна гэж



Бараан бvхнийг аргадаж тайтгаръя

Vйлийн vр эгшнээ тасрахад

Vнэнээр цэг тавин холдуулах

Зоргоор хvслийн хаанчлал

Зовлон гачлан маш чамд би хайртай.

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ХАВРЫН ДУУ

бичсэн: kadajo , 2007-05-04,18:29

Чиний илгээсэн салхи уруулыг чинь vнсэнэ
Чихэнд нэг их гунигтайгаар шивнэнэ
Өмнvvр хоргоож хормойд зvvгдэн хоцорно
Өвс бөхөлзvvлэн мэгшиж хөл дор сульдана.
Чи салхитай нөхөрлөх болсноос хойш...
Гэрээс гарахад нэрээр дуудан зогсоож
Гэнэгvйхэн явахад энгэр заамаар оролдоно
Нэг зvгт даллан, араас тvлхэж
Эсвэл хэвгий газар өеөдөж унасан
Эцэнхий морины vvрсэлтээр чимээ өгнө
Чи салхитай нөхөрлөх болсноос хойш...



Би хамхуул сэлттэй төрхөмсч
Аглаг талын тэнуулчин шиг онгож гандан
Алхсан мөрөөр чинь vргэлж мөшгөсөөр
Хурдыг чинь гvйцэлгvй газар тэврэн унахад
Хуурай нуди...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хавар - Би

бичсэн: kadajo , 2007-05-04,18:18
 Нэг орсон бороонд хоёр норж болохгүй
                        Нэгэнт дурласан хүнээсээ хоёр урваж чадахгүй
                        Чиний араншин хэнийх вэ
                        Миний араншин хаврынх аа
                        Хатуу цэвдэг хөрсөнд ургах л гэж ургана
                        Хайлган намар цагаар унах л гэж унана
                        Чиний тавилан хэнийх вэ
                        Миний зовлон цэцгийнх ээ
                        Олны дунд эрхэмсүү ч сэтгэлээрээ ганцаардана
                        Одны гэгээнд ханьсавч ч амархан уйдна
                        Чиний гу...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих